Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн 50 цэцэрлэгийн 58 бүлэгт 2 настай 870 хүүхэд хамрагдаж эхэллээ. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авч эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүдэд дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.
Үүнд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд нь бүтэн 24 сар хүрсэн хүүхэд байх шаардлагатай бөгөөд эцэг эх, багш нар халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах юм байна. Мөн хүүхдүүдэд эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, витаминжуулах үйл ажиллагаа зонхилох аж.
Б.Ганаа
Хоёр настай 870 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж эхэллээ |
Сэтгэгдэл бичих