МСҮТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
2018-09-07 11:05:13, 762
Хөвсгөл аймагт 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 21 мэргэжлээр элсэлт авч байна. Энэ жилийн хувьд хүлэмжийн аж ахуйн фермер, сийлбэрчин, малын асаргаа, барилгын бетон арматурчин гэсэн мэргэжлээр шинэ анги нээжээ. Тус сургууль “Азийн хөгжлийн банкны 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хүнсний ногоо хүлэмжийн аж ахуй фермерийн сургалтын бааз тоног төхөөрөмжийг шинэчлэх хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Өвөл, зуны хүлэмжийг байгуулж чацаргана болон бусад төрлийн хүнсний ногоог тариалснаар суралцагчдад  хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн боловсрол эзэмших ажлыг орон нутагтаа эхлүүлж байна” гэдгийг МСҮТ-ийн захирал Н.Баатар-Очир хэлж байлаа. Мөн малаа  эрүүл байлгах, арчлах, тордох, бэлчээрийн мал аж ахуйгаас фермерийн аж ахуйд шилжүүлэх зорилготойгоор малын асаргаа гэсэн шинэ ангийг нээжээ.  1973 оноос өнөөдрийг хүртэл 11000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төгсгөсөн  тус сургуулийг жилд 500 орчим хүүхдүүд суралцан төгсч байгаа ажээ.
Б.Гантуяа


МСҮТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0