ХӨВСГӨЛД 2154 СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЛОО
2018-09-04 17:10:55, 1068
Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын  35 сургуульд 2154 сурагч шинээр нэгдүгээр ангид элсэн орлоо. Тус аймгийн хэмжээнд төрийн 34, хувийн 1 сургуульд нийт 27196 хүүхэд суралцаж байна. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ хичээлийн жилд “Удирдахуйн онолд суурилсан менежментийг хэрэгжүүлж, багш, суралцагчдын үйлдэн хөгжих чадварыг үндэсний болон олон улсын түвшинд хүргэх шинэ алхмуудыг хийнэ” гэсэн зорилтыг дэвшүүлжээ.Мөн бага насны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж эцэг эх, багш, сурагчдын хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллах аж. Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 45 цэцэрлэгт 9143 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүстэй хамтран ажилласнаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан гэдгийг онцолж байлаа. Тухайлбал "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 суманд шинэ сургуулийн барилга, Мөрөн 14-р багт шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн, 4 сургууль, 2 цэцэрлэг, 1 дотуур байрын барилгын засвар дууссан бөгөөд  3 дотуур байр, 4 цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын 5, 13-р цэцэрлэгт 100 хүүхдийн өргөтгөл тус тус хийж байна. 13-р цэцэрлэгийн ажил дуусч байна" гэдгийг Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа. 
 


ХӨВСГӨЛД 2154 СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0