Спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглов
2021-11-12 17:54:06, 1013

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар бусдад түрээслэх, урлаг соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглов.  

Энэ сарын 1-нээс тэмцээн уралдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах болсон. Үүнтэй холбогдуулан насанд хүрэгчдийн дунд тэмцээн уралдааныг сургуулийн орчинд зохион байгуулж, сурагчдад коронавируст халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэн аймгийн хэмжээнд спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглолоо. Тус аймгийн хэмжээнд төрийн өмчийн 34, хувийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 

Өнөөдрийн байдлаар сумдын 21 сургуулийн 16625, Мөрөн сумын 3 сургуулийн 1758 сурагч танхимаар хэвийн горимд хичээллэж байна. Харин сумдын 3 сургуулийн 1920, Мөрөн сумын 6 сургуулийн 10227 сурагч танхимын болон танхимын бус буюу 5 S зарчмаар хичээллэж байна. 9 дүгээр сарын 1-нээс хойш аймгийн хэмжээнд  433 сурагч,  сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 184 хүүхэд  коронавируст халдвараар өвчилсөн нь бүртгэгдсэн байна.

Б.Туяа 


Спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-15 23:30:05
    Зочин: odoo naad coronagaa boliochdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-15 23:30:04
    Зочин: odoo naad coronagaa boliochdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-15 23:30:02
    Зочин: odoo naad coronagaa boliochdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-14 23:50:48
    uuu: odoo naad haaj boohooo bolio oo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-12 19:21:25
    Зочин: Хүүхдүд ч бас тэмцээн уралдаанд орж өөрсдигөө хөгжүүлмээр байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-12 19:21:24
    Зочин: Хүүхдүд ч бас тэмцээн уралдаанд орж өөрсдигөө хөгжүүлмээр байна.