Хөвсгөл аймгийн хэмжээнд СӨБ-ын 50 байгууллагад 9606 хүүхэд суралцдаг бөгөөд 95 хувь нь танхимын сургалтыг сонгосон байна.
Нэг ангид 25-аас дээшгүй хүүхэд суралцах журмын дагуу нэмэлт ангиудыг нээжээ. Өөрөөр хэлбэл 10 гаруй нэмэлт ангийг нээж, долоо хоногт 3 удаа, дараагийн долоо хоногт 2 удаа гэх мэтчилэн ээлжлэн хичээллэх зохицуулалтыг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хийж байгаа аж. Мөн бүх цэцэрлэгт мэргэжлийн байгууллагуудаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж, бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Б.Ганаа
Цэцэрлэгийн хүүхдүүдийн 95 хувь нь танхимын сургалтыг сонгожээ |