Мөрөн хотод Орос хэл судлалын хоёр дахь төв байгуулагдлаа
2020-10-09 21:48:46, 474

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын  "Ирээдүй-21-р зуун" дунд сургууль дээр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбар байгуулагдаж нээлтээ хийлээ.  Мөрөн хотын хотын  "Ирээдүй-21-р зуун" гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль дээр нээгдэж буй Орос хэлний төв нь үзэсгэлэнт Хөвсгөл далайн эрэг дээр амьдарч буй зон олны дунд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан соёлын хөтөлбөрүүд болон төслүүдийг бүс нутгийн хүүхэд, залуучуудад хүртээлтэй байлгах зорилготой юм. Мөн ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй төрийн албан хаагчдыг магистр, аспирантур, ординатурт ОХУ-д  суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, хоёр улсын  боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ төвшинд гаргаж ирэхэд хамтран  ажиллах  ач холбогдолтой ажээ. 

Б.Туяа 



Мөрөн хотод Орос хэл судлалын хоёр дахь төв байгуулагдлаа