Бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхыг анхааруулав
2019-11-25 16:16:17, 694
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 26, 27 -ны амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орж шуурах төлөвтэй байгаа учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй, ханиад томуунаас сэргийлж, дулаан орчинд ая тухтай амруулах зөвлөмж өгч ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгов. Мөн энэ сарын 25-ны өдөр хичээл орохгүй бөгөөд бямба гарагт шилжүүлж аймгийн хэмжээнд сурагчид 11 сарын 28-нд хичээллэхээр болжээ. Энэ нь хүүхдүүдэд хүйтэн сэрүүний улиралд явдал чирэгдлийг багасгаж байгаа гэнэ. Сүүлийн үед ханиад томуу нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүдэд  шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зөвлөж байлаа.
 
 Б.Ганаа


Бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхыг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0