Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын СГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн сурагчид улсын олимпиадад амжилт дүүрэн оролцоод ирлээ.Улсын математикийн 55-р олимпиад  Р.Доржзовд ахлагчтай Математик баг 9-10- р ангийн ангилалд 9 г ангийн сурагч Б.Улсболд хүрэл медаль, 10-11-р ангилалд 10 г ангийн сурагч Б.Батсамбуу мөнгөн медаль, багш нарын ангилалд Б.Зоригтбаатар хүрэл медаль хүртэж тус  олимпиадаас орон нутаг авсан 3 медалийг зөвхөн "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн хамт олон авчээ.
	 
	.jpg)
 
	Мөн сэтгэх чадварын улсын олимпиадад багш Ч.Наранцэцэг. Б.Гантулга нарыг бэлтгэсэн 12 б ангийн сурагч Г.Энхжин хүрэл медаль хүртсэн байна. Техник технологийн улсын олимпиад багш Б.Билгүүний бэлтгэсэн 12 в ангийн сурагч Г.Нямлхагва усан загвар төрөлд алтан медаль, нисэх загварын төрөлд багш Г.Даваагийн бэлтгэсэн 10 б ангийн сурагч Б.Даш-Ёндон тусгай байр. улсын физикийн олимпиад багш Ж.Отгонбаатарын бэлтгэсэн 12 б ангийн сурагч О.Билэгсайхан хүрэл медаль хүртэж амжилт арвин нутагтаа ирлээ.
	Б.Туяа 
	 
	 
 
     
     
    
                    
                    
      
        
          | Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш, сурагчид улсын олимпиадад амжилт дүүрэн оролцоод ирлээ |  | 
      
 
      
     
    
    
        
        
    
    
  
Сэтгэгдэл бичих