Англи хэлний олимпиадыг 3 ангилалд зохион явууллаа
2019-05-02 12:27:59, 1511
Хөвсгөл аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газраас “Дэлхийн Хөвсгөл” англи хэлний аймгийн дэд хөтөлбөр, “Найрсаг Хөвсгөл” гадаад харилцааны дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид, иргэдийн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор англи хэлний олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.  Олимпиадыг 3 ангиллаар явуулсан бөгөөд ангилал тус бүрээс шалгарсан нийт 17 оролцогч хоёр дахь шатанд ярилцлагад орж, Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд авч дүгнэн нийлбэр оноогоор бүх ангиллын дүнг гаргасан байна. Энэ удаагийн төрийн албан хаагчдын англи хэлний олимпиад нь орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан онлайнаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Тус олимпиадыг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамтран зохион байгуулав. Төрийн албан хаагчдын онлайн олимпиадад Хатгал тосгоны санхүүгийн албаны дарга Ц. Маралмаа, агентлаг байгууллагын албан хаагчдын олимпиадад Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч Г.Ганзориг, англи хэл сонирхогч иргэдийн олимпиадад Мөрөн сумын иргэн А.Эсмэдэх нар тус тус тэргүүн байр эзэлжээ.
 
Б.Гантуяа


Англи хэлний олимпиадыг 3 ангилалд зохион явууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-02 20:58:30
    B. Renchinmyadag: Esedee BAYR HVRGEY mundag bn.