Сумдын 97 төрийн албан хаагч англи хэлний онлайн олимпиадад оролцож байна
2019-04-19 14:21:39, 871
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газраас “Дэлхийн Хөвсгөл” англи хэлний аймгийн дэд хөтөлбөр, “Найрсаг Хөвсгөл” гадаад харилцааны дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид,  иргэдийн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор англи хэлний олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
 
Олимпиад сумдын төрийн албан хаагчид, агентлаг байгууллагуудын албан хаагчид, англи хэл сонирхогч гэсэн гурван ангилалд явагдах бөгөөд  өнөөдөр сумдын төрийн албан хаагчдын англи хэлний онлайн олимпиад болж байна. “Тус олимпиадад 20 сум 1 тосгоны 97 төрийн албан хаагч оролцож байна.
 
Олимпиадыг Эрдмийн далай сургуулийн мэдээлэл зүйн баг moodle LMS программыг ашиглан онлайнаар явуулж байгаа нь орон нутгийн иргэдийн цаг зав, зардлыг хэмнэсэн  арга хэмжээ болж байна” гэдгийг аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Х.Цэнд-Аюуш онцолж байлаа. Өнгөрсөн жил тус олимиадад сумдаас 5 хүн оролцож байсан бол энэ жил 97 болж иргэдийн иднвх оролцоо сайжирч байгаа гэнэ. Агентлаг байгууллагуудын албан хаагчид, англи хэл сонирхогч иргэдийн олимпиад энэ сарын 25-нд болох ажээ.
 
Б.Гантуяа 


Сумдын 97 төрийн албан хаагч англи хэлний онлайн олимпиадад оролцож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0