Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд гадаад хэлний мэргэжлийн багш нараар дамжуулан бусад мэргэжлийн багш нарын гадаад хэлний боловсролын түвшинг ахиулах, хэрэглээний чадварыг сайжруулах сургалт зохион байгуулна. Мөрөн сумын гадаад хэлний багш нарыг “Багшийн хөгжлийг дэмжих цаг”-аар хөгжүүлэх, сумдын багш нарт цахим хэлбэрээр тухай бүрт нь хүргэж ажиллах, гадаад хэлний олимпиадыг багш, сурагчдын дунд зохион байгуулах, сургуулиудад гадаад хэлний дугуйлан хичээллүүлэх, англи хэлний иж бүрэн кабинеттай болох, гадаад хэлний ТВ хичээлийг зохион зэрэг олон ажлыг төлөвлөсөн ажээ.
Гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадварыг ахиулах, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын гадаад хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, иргэдийн гадаад хэлний боловсролын түвшинг дээшлүүлж, хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгүүлж байгаа ажээ.
“ДЭЛХИЙН ХӨВСГӨЛ “ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Сэтгэгдэл бичих