Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийн харилцаа, хандлагыг дээшлүүлж хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Эмчдээ талархъя” сарын аяныг эхлүүлэв.
Аяны хүрээнд иргэдийн талархлыг утсаар болон бичгээр Эрүүл мэндийн газрын угтах лавлах хэсэгт хүлээн авч орон нутгийн хэвлэл мэдээлэл, цахим сайтаар олон нийтэд хүргэнэ. Мөн талархлын самбарт эмч нарт талархсан сэтгэгдэл, захидал зэргийг бичих боломжтой бөгөөд хамгийн олон талархал ирсэн эерэг хандлагатай нэг эмчийг салбарын хэмжээнд тодруулах ажээ. Тус аяныг аймгийн Эрүүл мэндийн газар, ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний салбар хороо хамтран зохион байгуулж байна.
Б.Ганаа
“Эмчдээ талархъя” сарын аян эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих