Хөвсгөл аймгийн ЭМГ-ын “ӨСВӨР ҮЕИЙН ТӨВ” та бүхнийг урьж байна
2019-03-13 16:15:50, 651
БИД ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛСАН ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
 
                                              ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ,СУРГАЛТ ХИЙНЭ
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙГ КАБИНЕТИЙН БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛБЭРЭЭР ХИЙНЭ 
 
Ерөнхий  үзлэгээр 
 
 Шүд амны хөндийн эрүүл ахуй,өвчлөл, чих хамар хоолойн өвчлөл, арьс арчилгаа батга,харшил тууралт,тунгалгын булчирхайн өөрчлөлт байгаа эсэх, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын өвчин, үрх судасны өвчлөл,бөөр шээсний замын эмгэг байгаа эсэх,осол гэмтэл зэргийг үзнэ.
Нөхөн үржихүйн эрхтний эрүүл ахуй, бэлгийн бойжилт,хөгжил, жирэмслэлт , бэлгийн замаар дамжих халдвар,хүчирхийлэлээс үүдэлтэй шарх сорив,байгаа эсэх гэх мэт 
ШИНЖИЛГЭЭ 
 
Бэлгийн замаар дамжих халдвар заг хүйтэн, трихомониаз, хламид, мөөгөнцөр,тэмбүү /ХДХВ ДОХ/ гэх мэт халдваруудыг оношилно  
ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ  
Ганцаарчилсан болон хэсэг бүлгийн зөвлөгөө өгнө. Мөн утсаар , цахим хаягаар
Сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.
 
ӨСВӨР ҮЕИЙНХИЙ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН ГАРЫН АВЛАГА ЗӨВЛӨМЖҮҮДИЙН БЭЛТГЭНЭ, ОЛГОНО
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧ БОЛОН БУСАД ХҮҮХДИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХОЛБОЖ ХАМТРАН АЖИЛЛАНА
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
 
Нууцыг чандлан хадгална
Үнэ төлбөргүй 
Ээлтэй тохилог орчинд
Хүлээгдэлгүй,чирэгдэлгүй
Давтан үйлчилгээ авах боломжтой
Цаг авч үйлчлүүлж болно
Хүүхдүүддээ санаа тавьж бидэнд хандаарай! Бид ээлтэй үйлчилгээг үзүүлж байна
 
ХАЯГ:МӨРӨН ХОТ. 8-Р БАГ. “ЖАРГАЛАН” ЭМНЭЛГИЙН ХОЙНО. АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
 
“ӨСВӨР ҮЕИЙН ТӨВ”
УТАС: 8996-8559, 9551-4188
 
 
 


Хөвсгөл аймгийн ЭМГ-ын “ӨСВӨР ҮЕИЙН ТӨВ” та бүхнийг урьж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-28 11:57:26
    Зочин: ИЭВХИТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-28 11:57:26
    Зочин: ИЭВХИТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.