Эрүүл мэндийн байгууллага бүр тамхигүй орчин бүрдүүлнэ
2019-03-12 13:10:37, 932
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ДЭМБ-аас “Тамхидалтын эсрэг хувьсгал-Тамхигүй ажлын байр” олон улсын компанит ажлын хүрээнд “Тамхигүй орчин бидний бахархал ” уриан дор  тамхигүй ажлын байранд нэгдэж Эрүүл мэндийн газрын даргад амлалт өгөн тунхаглал бичигт гарын үсэг зурлаа. Тунхаг бичигт “Тамхины асуудлаарх Засгийн газрын бодлого, түүнчлэн нийгэм хүрээлэн буй орчиндоо эрүүл мэндийн тэгш бус байдлыг бий болгож буй тамхидалтын тархалтыг бууруулах санаачлагуудыг идэвхитэй дэмжин, тамхины утаанд өртөх, тамхины хэрэглээний хор хөнөөлийн талаархи баримт нотолгоо, тамхигүй цэвэр орчны эерэг ач холбогдолыг тасралтгүй, идэвхитэйгээр сурталчлан түгээж, таниулна. Мөн залуучуудыг тамхидалтын донтолтод урвуулан татаж буй тамхин бүтээгдэхүүнийг хориглох, зогсоох шуурхай үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.  Тамхины хор хөнөөл  түүнээс үүдэх аюул заналыг багасгахын төлөө бидний хүрээлэн буй нийгэм, хамтран ажиллагч байгууллага хамт олондоо уриалан, тэдэнтэй хамтран ажиллана. Тамхидалтын эсрэг хувьсгалын манлайлагч нь“Тамхигүй ажлын байр”-ны бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагууд бид өөрсдөө  байж тамхигүй хот, ажлын байрны бодлого, үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай байж, харилцан туршлагаа хуваалцан, бие биеээ дэмжин, “Тамхигүй хот”-ын төлөө идэвхитэй ажиллана.Тамхидалтын тархалт бол эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэдэг гэдгийг таниулан мэдүүлж, идэвхитэй ажиллана. Түүнчлэн 100 хувь тамхигүй ажлын байр, түүнтэй холбогдох дүрэм, журам, санаачлагыг  гарган хэрэгжүүлж тогтвортой мөрдөн ажиллаж, нийгэм, иргэд, хойч үеэ энэхүү хор хөнөөлөөс хамгаалах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлнэ. Тамхины үйлдвэрлэлийн ашиг сонирхолыг тусгасан зар сурталчилгаанаас эрүүл мэндийн бодлого хөтөлбөрүүдээ хамгаална. Тамхины үйлдвэрлэлээс албан тушаалтан, ажлын байр, хувь хүмүүст зориулан элдэв хандив, мөнгөн тусламж, бэлэг, санхүүжилт, төлбөр үйлчилгээ, хамтын түншлэл санал болгохын эсрэг байж ийм үйлдлүүдийг таслан зогсооно” гэжээ.
 
Б.Гантуяа 


Эрүүл мэндийн байгууллага бүр тамхигүй орчин бүрдүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0