Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов. Энгэ үеэр “Инээмсэглэл эерэг хандлага” уриан дор “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, эмч, ажилчдад талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтийн чиглэлээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулж ‘эмнэлгийн ажилтан, түүний ар гэр, өвчтөнтэй харилцах харилцаанд ихээхэн анхаарч эерэг хандлагыг түгээж ажиллахыг уриаллаа. Тус арга хэмжээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч нар, гэр бүл, хүүхдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.
Мөн энэ үеэр 2018 онд хамт олноо манлайж ажилласан мэргэжилтнүүд, шилдэг эрүүл мэндийн байгууллагуудыг тодруулж шагнаж урамшууллаа. Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар Рашаант сумын Эрүүл мэндийн төв, шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр Гурван гал Өрхийн эрүүл мэндийн төв тус тус тодорлоо.
Б.Гантуяа
Эерэг хандлага түгээж ажиллахыг уриалав |
Сэтгэгдэл бичих