Хөвсгөл аймагт Дэлхийн эмч нарын өдрийг угтан Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Дамдиндоржийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж 16 баг оролцлоо.
Тус аймаг энэ оныг "Ахмад настанаа дэмжих жил" болгон зарласан нэрлэсэн жилийн хүрээнд ахмад эмч нараа алдаршуулах, эмч нарыг нэгэн өдөр спортоор өрсөлдүүлэн хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зорилгоор зохион байгуулжээ. Тэмцээний тэргүүн байрт Ш.Алтантуяа ахлагчтай Тариалан бүс шалгарсан бол хоёрт н.Тэнгэрболд ахлагчтай 1-р баг, гуравт Ц.Эрболд ахлагчтай 5-р багууд шалгарч медаль, цом, өргөмжлөлийн эздээр тодорлоо. Тус аймгийн хэмжээнд энэ жил эмч нарын баярыг 15 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд нийт сум, өрх, хувийн хэвшилд 434 эмч иргэдийн эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа ажээ.
ЭМЧ НАР ГАР БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДӨВ |
Сэтгэгдэл бичих