Тункин районы төв эмнэлгийн эмч нар Ханх суманд ажиллана
2019-02-27 11:34:41, 651

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ОХУ-ын Буриад улсын Тункин Районы төв эмнэлгийн ерөнхий эмч Д.В.Мунконов, Зохион байгуулалт, арга зүйн хэлтсийн дарга С.С.Ильин, Бүтэц зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Б.Майоров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн төвөөс 280 гаруй километр алслагдсан Ханх суманд Тункин Районы төв эмнэлгийн эмч нар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж, хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлийн үзлэг оношлогоог энэ хавар хийхээр ярилцжээ.

Мөн хоёр аймгийн эрүүл мэндийн бодлого чиглэлийн талаар ярилцаж санал солилцож, хоёр аймгийн эмч нарын туршлага солилцоход анхаарч ажиллахаар боллоо.

Б.Гантуяа



Тункин районы төв эмнэлгийн эмч нар Ханх суманд ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0