ЭМЧ НАРЫН БАЯРААР АХМАД ЭМЧ НАРАА АЛДАРШУУЛАВ
2018-05-28 13:23:43, 487

Хөвсгөл аймагт Дэлхийн эмч нарын баярын өдрийн хүрээнд ахмад эмч нараа алдаршуулах зорилтын хүрээнд Хүний гавъяат эмч Д.Дамдиндоржийн нэрэмжит гар бөмбөг, Хүний гавъяат эмч Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит одон бөмбөгийн тэмцээн, ахмад эмч Х.Цэнд-Аюушийн нэрэмжит онол практикийн бага хурлыг зохион байгуулав.
Тус аймаг энэ оныг “Ахмад настанаа дэмжих жил” болгон зарласан нэрлэсэн жилийн хүрээнд  ахмад эмч нараа алдаршуулж, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын авъяас чадварыг сурталчлах зорилгоор “Энхийн дуулал” тоглолтыг Мөрөнчүүдэд тоглож сонирхууллаа.
Тус аймгийн эрүүл мэндийн салбарт 280 их эмч, эм зүйч, 150 гаруй ахмад эмч нийт 430 гаруй эмч байдаг байна. Харин Нэгдсэн эмнэлгийн 359 ажилчдын 98 нь эмч нар бөгөөд жилд 126000-128000 иргэнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, 10800-11000 иргэн хэвтэн эмчлүүлдэг ажээ.



ЭМЧ НАРЫН БАЯРААР АХМАД ЭМЧ НАРАА АЛДАРШУУЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0