Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгууллаа.
Автомашингүй өдөрт 42 албан байгууллагын 700 ажилчин, албан хаагч, 100 гаруй дугуйтай иргэн оролцож 10000 алхалтыг хамтдаа хийлээ. Энэ өдөр дуут дохио хэрэглэдэг буюу тусгай үйлчилгээний түргэн, цагдаа, гал команд зэрэг түргэн тусламжийн машинаас бусад авто машины хөдөлгөөнийг өглөөний 8 цаг 30 минутаас оройны 17 цаг хүртэл хязгаарлалаа.
Мөн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор унадаг дугуй унахыг уриалж дугуйн холбооны 100 гаруй дугуйчид дугуйн парадыг ард иргэдэд сонирхууллаа.
Б.Гантуяа
ИРГЭД "10000" АЛХАЛТАД НЭГДЛЭЭ |
|
Сэтгэгдэл бичих