ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН 43 ХУВЬ НЬ ДААТГАЛД ХАМРАГДААГҮЙ УЧРААС ШИНЖИЛГЭЭНД ОРЖ ЧАДААГҮЙ БАЙНА
2018-05-28 12:03:04, 548
Хөвсгөл аймгийн хэмжээнд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн нэгдүгээр шатанд хамрагдвал зохих зорилтод насны 32785 иргэнээс  51 хувь нь хамрагдаж  43 хувь нь даатгалд хамрагдаагүй учраас шинжилгээнд орж чадаагүй гэнэ. Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 2198 буюу 15,2 хувь нь С вирүс, 1564 буюу 10,8 хувь нь В вирүс эерэг илэрчээ.
Монгол Улсын Засгийн газрын 112-р  тогтоолоор "Элэг бүтэн Монгол"  үндэсний хөтөлбөр батлагдан 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ онд 15-39 нас, 65-аас дээш насны иргэдийг хепатит В,С вирүсын халдварыг илрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах нээлтийн арга хэмжээ боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу иргэдийг идэвхитэй оролцож, вирүсийн гаралтай элэгний өвчлөлөөс сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгаа заавар зөвлөмжийг уншиж судлан мэдлэг ойлголтоо сайжруулан халдвараас сэргийлэх заавруудыг амьдралдаа зан үйлдээ дадал хэвшил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр иргэдэд уриалж байлаа.
 


ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН 43 ХУВЬ НЬ ДААТГАЛД ХАМРАГДААГҮЙ УЧРААС ШИНЖИЛГЭЭНД ОРЖ ЧАДААГҮЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0