Хөвсгөл аймагт Япон улсын Жайка олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгаалалын үйлчилгээг сайжруулах" төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд Мөрөн сумын боловсрол эзэмшээгүй 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна.
Төслийн багийн гишүүд энэ сарын 2-оос Мөрөн суманд ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудад сургалт мэдээлэл өгч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургалт явуулах анги нээсэн Титэм, Ирээдүй сургууль дээр ажиллаж багш нарт хэрхэн ажиллах талаар сургалт, зөвлөгөө өгч байгаа ажээ. Төслийн хүрээнд 18 сар хүрч байгаа хүүхдүүдийг иж бүрэн эрүүл мэндийн оношилгоонд хамруулж хөгжил арай доогуур байгаа 11 хүүхдэд тоглоомоор дасгал хөдөлгөөн хийх зэргээр хөгжүүлэх сургалтанд хамруулж байна.
Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 573 хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдээс Мөрөн суманд байдаг нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй хүүхдүүдийг төслийн хүрээнд боловсрол эзэмшүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах багш, сургагч нарыг бэлтгэж байгаа ажээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 180 ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРЭН ХАМРУУЛНА |
|
Сэтгэгдэл бичих