Хөвсгөл аймагт Япон улсын Жайка олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгаалалын үйлчилгээг сайжруулах" төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд "Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх чиглүүлэх багш нар бэлтгэж 2017 оны 10 сараас эхлэн 18 сартай хүүхдийн иж бүрэн үзлэг зохион байгуулж байна.
Үзлэгт нийт 1276 хүүхдийг хамруулахаас 906 буюу 70 хувийг нь үзлэгт хамруулж, үзлэгээс илэрсэн 11 хүүхдийг "Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-т хамруулах сургалтыг эрүүл мэндийн газар дээр зохион байгуулж, бэлтгэгдсэн 4 сургагч багш болон төслийн багийн гишүүд удирдан, хөгжлийн хоцрогдлыг хэрхэн дэмжих талаар мэдээлэл өглөө.
Мөн "Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй байгууллагуудын дарга мэргэжилтнүүдийг оролцуулан кейс хэлэлцүүлэг сургалтыг хамтран зохион байгуулж, цаашид 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгээс илэрсэн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг орон нутагт Эрүүл мэндийн газрыг түшиглэн сар бүр сургалтанд хамруулж хөгжлийн хоцрогдолыг арилгахыг зорьж байгаа ажээ.
11 ХҮҮХДИЙГ "ЭХ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР"-Т ХАМРУУЛЖ БАЙНА |
Сэтгэгдэл бичих