Мөрөн суманд ханиадны эм авах боломжгүй 150 хүүхэд байна
2018-12-26 17:55:56, 1217
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан Мөрөн сумын өрхүүдийн гэрээр явж судалгаа хийжээ. Энэ үеэр Мөрөн суманд ханиадны эм авах боломжгүй нэн ядуу 150 хүүхэд байна гэдгийг аймгийн комиссын хурал дээр Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан танилцуулж байлаа. Иймээс дээрх хүүхдүүдийг гэрээр эмчлэх, эмээр хангах шаардлагатай байгааг хэлж байлаа. Аймгийн Онцгой комиссоос оны сүүлч болж төсөв хаагдсан төдийгүй шаардлагатай эм тарианы зардал болон илүү цагаар ажиллаж буй эмч сувилагч нарын цалин хөлсийг шийдвэрлэх хөрөнгө байхгүй тул Эрүүл мэндийн яаманд уламжлахаар болов.“Цаашид улирлын чанартай дэгддэг ханиад, томууны судалгааг эртнээс  гаргаж төсөв санхүүдээ суулган оны эхнээс бэлтгэл ажлыг төлөвлөн ажиллаж байх хэрэгтэй байна” гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд хэлж байв. Өнгөрсөн онд аймгийн Онцгой комисс өрхийн орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байгаа 100 хүүхдэд томуугийн вакцины хөрөнгийг шийдвэрлэж өгчээ.
Б.Гантуяа 


Мөрөн суманд ханиадны эм авах боломжгүй 150 хүүхэд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-26 18:47:11
    Tsegii: 150iar togtohgui olon huuhed bgada