Хүүхдийн тасагт 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2018-12-25 20:41:46, 646
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.”Өнгөрсөн долоон хоногт амбулториор нийт 7343 хүн үйлчлүүлсэний 809 нь буюу 11 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 3,6 хувиар нэмэгдсэн байна. Томуугаар өвчлөгсдийн 87,2 хувийг 15 нас, 61,1 хувийг 4 хүртлэх насныхан эзэлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганы 27,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх долоо хоногоос 12 хувиар нэмэгджээ. Томуугийн өвчлөлийн улмаас  Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж Халдвартын тасагт 20, Арьсны тасагт 30 орыг нэмэлтээр дэлгэж хүчилтөрөгчийн өтгөрүүлгийн аппарат, утлагын аппарат, пульсоксиметрийн хангамжийг нэмэгдүүлсэн. Сүүлийн үед өдөрт 12-15 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийн баяр мэдээллээ. 
Б.Гантуяа 
 


Хүүхдийн тасагт 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0