Мөрөн суманд амьдарч буй 8000 орчим түр оршин суугч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрджээ
2018-12-13 18:12:46, 665
Хөвсгөл аймагт Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл 2016 оноос амжилттай хэрэгжиж дууслаа.Төсөл хэрэгжсэнээр Мөрөн суманд амьдарч буй 8000 орчим түр оршин суугч иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт иргэдийн саналын дагуу засвар үйлчилгээ хийсэн, Өрхийн эрүүл мэндийн төв дээр шинжилгээ авдаг болсон, Нэгдсэн эмнэлгийн хамт олны  харьцаа хандлагад өөрчлөлт гарсан зэрэг олон үр дүн гарсан байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ХШҮДАГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Жань Паксаль Гнюу, Засаглалын мэргэжилтэн, Mасам төслийн зохицуулагч Д.Амарбаясгалан,Эдийн засагч Б.Даваадалай, Эдийн засагч Фан Гуа, Хөтөлбөрийн туслах Я.Отгонбаяр нар Хөвсгөл аймагт хэрэгжсэн “Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ” төслийн хэрэгжилттэй танилцлаа.Төсөл амжилттай хэрэгжсэн учраас ирэх оноос тус аймагт тулгамдсан асуудлын нэг болох эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ-Иргэдийн оролцоо” төсөл хэрэгжихээр болжээ.
 
Б.Амирлан 


Мөрөн суманд амьдарч буй 8000 орчим түр оршин суугч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0