Амбулаторийн үзлэгийн 5,9 хувийг томуу эзлэж байна
2018-12-08 09:51:21, 726
Хөвсгөл аймагт нийт 7208 хүн эмнэлгээр үйлчлүүлсэний 428 нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдон амбулаторийн үзлэгт 5,9 хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 0,4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар их мөн сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 0,2 хувиар их байна гэдгийг Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ. Мөрөн суманд амбулториор 3781 хүн үйлчлүүлсэний 3,4 хувь нь  томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0,6 хувиар их байгаа гэнэ. Мөн 23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуу томуу төст өвчин 8,7 хувийг эзлэж Жаргалант, Улаан-уул, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр сум, Энх үйлс өрхийн эмнэлэгт томуу томуу төст өвчин 10 хувиас дээш байгаа ажээ. Хн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилж байгаа ажээ.
Б.Гантуяа
 


Амбулаторийн үзлэгийн 5,9 хувийг томуу эзлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0