Хөвсгөл аймагт жилд дунджаар 250 хүн хорт хавдраар өвчилж, 200 гаруй хүн нас барж байна гэдгийг Хавдар судлагч эмч Т.Цэрэнсүрэн мэдээллээ. Аймгийн хэмжээнд 700 иргэн хавдрын хяналтанд байгаа ажээ.
Илэрч байгаа нийт хавдрын 80 хувь нь хожуу хугацаанд оношлогдож, оношлогдсоноос хойш 1 хүртэл жил амьдарсан өвчтний эзлэх хувь 70 хувьтай байгаа нь иргэд эрт илрүүлэлтэнд хамрагдах шаардлагатайг харуулж байгаа гэнэ. Хавдар үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг дотор нь халдварын ба халдварын бус гэж ангилдаг. Халдварын бус хүчин зүйлээс хорт хавдрын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа хамгийн түгээмэл анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ, стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдал бөгөөд эдгээр нь таргалалт,цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтанд хүргэж байгаа ажээ.
ХӨВСГӨЛД ЖИЛД 200 ГАРУЙ ХҮН ХОРТ ХАВДРААР НАС БАРЖ БАЙНА |
Сэтгэгдэл бичих