Хөвсгөл аймгийн хэмжээнд төрөлт нэмэгдэж нялхсын эндэгдэл буурсан гэдгийг Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 2419 эх амаржиж, 2418 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 91 тохиолдол буюу 3.9 хувь, төрсөн хүүхэд 87 тохиолдол буюу 3.7 хувиар тус тус өссөн байна. Нялхсын эндэгдэл 40 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 тохиолдол буюу 2.7 хувиар буурсан аж. Нас баралтын 658 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 0.4 хувиар өссөн байна. Үүнийг өнгөрсөн оны эхний 10 сарын нас баралттай харьцуулахад 1 тохиолдол буюу 0.9 хувиар өссөн, харин хорт хавдарын нас баралт 123 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25 тохиолдол буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд төрөлт нэмэгдэж нялхсын эндэгдэл буурчээ |
|
Сэтгэгдэл бичих