Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 11 сарыг талархлын сар болгожээ.Тус эмнэлэгт зарим үед хэт их ачааллын улмаас үл ойлголцох асуудал гарах үе бий. Энэ сарыг талархлын сар болгон зарласнаар эмч үйлчлүүлэгч нарын хооронд харьцаа хандлагын өөрчлөлт гарч эелдэг харилцаа бий болох аж. Мөн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлээд эмч, ажиллагсдад хэлж амжаагүй талархлын үгээ тасаг нэгж хувь хүний нэр заан бичиж талархлаа илэрхийлэх сошиал давалгаа өрнөөд байгаа ажээ. Тус аймаг 130 гаруй мянган хүн амтай, аймгийн төв Мөрөн сумын хүн ам 40 мянга давсан учраас хоёр дахь шатлалын үйлчилгээ үзүүлдэг Нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг юм.
Б.Гантуяа
Аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ сарыг талархлын сар болгожээ |
|
Сэтгэгдэл бичих