Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын төлөөлөл аймгийн Үйлдвэрчний холбооны дарга Ц.Ганболдтой уулзаж, хийж байгаа жагсаал цуглаан үр дүнд хүрэхгүй байна, цаашид жагсаал цуглааныг үр дүнтэй зохион байгуулж цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг талаар ярилцлаа.
Мөн "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг зөрчиж өнөөдрийг хүртэл цалин нэмээгүйд бухимдаж байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд хасна, хална, хариуцлага тооцно гэж тусгахаас цалинг нэмнэ, урамшуулна гэсэн асуудал байхгүй дээр үеийн социализмын үеийн сүрдүүлэг одоог хүртэл байна. Бид иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цалин бага ч гэсэн цаг наргүй сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна. Гэвч сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгдэж амьдралд хүрэлцэхээ болилоо" гэдгийг уулзалтанд оролцсон эмч, сувилагч нарын төлөөлөл хэлж байлаа.
"Эрүүл салбарын хамт олны гаргасан санал санаачлага, хүсэлтийг гарын үсэг зуруулан баримтжуулж төрийн түшээдэд уламжлах болно" гэдгийг аймгийн Үйлдвэрчний холбооны дарга Ц.Ганболд хэллээ. Тус аймгийн хэмжээнд 9000 орчим Үйлдвэрчний байгууллагын гишүүд байгаагийн дотор 2000 гаруй нь эрүүл мэндийн салбарт ажилладаг ажээ.
ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДАВ |
Сэтгэгдэл бичих