“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт 30 орчим хувьтай байна
2018-11-05 14:15:59, 613
Хөвсгөл аймгийн хэмжээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт 30 орчим хувьтай байна. Тус аймаг 130 гаруй мянган хүн амтай бөгөөд 83500 орчим хүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдах бөгөөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эхний ээлжинд сумдад ажиллахаар болжээ.Мэргэжлийн эмч нар орон нутагт ажиллахдаа  В, С вирүсийн халдварын талаарх иргэдэд мэдээлэл өгч, зан үйл хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхээ  халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, халдвартай хүнийг эрт илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийх гэнэ. Харин өнгөрсөн жилийн буюу 40-65 насны иргэдийн хамрагдалт 60 хувьтай байгаа боловч эмчлүүлэлт 30 орчим хувьтай байгаа гэнэ. С вирүс илэрсэн иргэдийн 37,8 хувь нь, В вирүс илэрсэн иргэдийн 9,9 хувь нь эмийн эмчилгээнд хамарсан иргэдийн эмчилгээнд хамрагдалт хангалтгүй байгаа ажээ.
 
 
 
 


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт 30 орчим хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-02 15:22:23
    Зочин: ЭНЭ БИЛГҮҮНИЙГ ШОРОНД ОРВОЛ АЛЬ ШОРОНД ХИЙХ ВЭ