Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв цусны аюулгүй байдлыг хангах, донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, зохистой хэрэглээг хэвшүүлэх үйлст улсдаа ажил үйлсээрээ манлайлж тэргүүн байр эзэлжээ.
Азийн хөгжлийн банкны "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн барилгын засвар үйлчилгээ хийж, 59 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Жишиг цусны салбар төв болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.
Орон нутагтаа 4 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэсний төвд үйлдвэрлэдэг 8 төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагт хийх боломж бүрджээ. Ингэснээр жилд 350 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болсон ажээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхтэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд гэнэ.
ХӨВСГӨЛИЙН ЦУСНЫ САЛБАР ТӨВ УЛСАД ТЭРГҮҮЛЖЭЭ |
Сэтгэгдэл бичих