Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэхийн тулд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хоттой хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд эхний удаа Ордос хотын эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сүүлийн үед иргэд эмээс илүү эмийн бус эмчилгээг түлхүү сонирхож байгаа тул уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх шаардлага гарч байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт ургадаг эмийн ургамлуудыг Ордос хотын жорын дагуу найруулж эмийн бэлдмэл бэлтгэх, уламжлалын чиглэлээр ажилдаг эмч, мэргэжилтнүүдийг дагалдан сургахаар төлөвлөж байна.Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмнэлэг хоорондын эрүүл мэндийн салбарт туршлага солилцох зорилгоор эрдэм шинжилгээ эрүүл мэндийн сургалт зохион байгуулж, Хөвсгөл аймагт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Ордос хоттой хамтран ажиллана |
|
Сэтгэгдэл бичих