Тосонцэнгэл сумын эмэгтэйчүүдэд хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийжээ
2018-10-10 11:49:47, 769
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын гавьяат багш А.Гэлэгжамцын санаачилгаар Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын эмчийн урдчилан сэргийлэх үзлэгийг Тосонцэнгэл сумын эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй хийж, мэргэжлийн зөвлөгөө өгчээ. А.Гэлэгжамц Батлан хамгаалах их сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын гавьяат багш хэмээн эрхэм алдрыг хүртжээ. Тэрээр төрсөн нутаг Тосонцэнгэл сумынхаа иргэдэд сайн үйлсийг бүтээхээр зорьж сумынхаа эмэгтэйчүүдэд Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Г. Лхагвадорж эмчээр ахлуулсан багийг авчирч үзлэгт хамруулжээ. Үзлэгт 70 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд  шаардлагатай гэсэн хүмүүсээс шинжилгээ авч зарим эмэгтэйчүүдийг дараагийн шатны эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ өгөх, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгсөн байна.
Ц.Нямханд 


Тосонцэнгэл сумын эмэгтэйчүүдэд хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-02 00:47:36
    Bataaa: shan medee bna daa.