Алслагдсан бүс нутгийн иргэдийн мэдээлэл харилцааг бэхжүүлэх зорилгоор Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдад “Маанар” төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, мэдээлэл арга зүйгээр хангаж сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулж, цаатан иргэдийн амьдарч буй алслагдсан тайгын иргэдэд олон нийтийн ажилтан бэлтгэх юм.Төсөл хэрэгжсэнээр коронавирустай төстэй ямар нэгэн халдваруудын дэгдэлт цар тахал гарахад алслагдсан бүс нутгийн иргэд мэдээлэл харилцааны чадавхтай байх бэлтгэгдсэн олон нийтийн, эрүүл мэндийн ажилтнаар дамжуулан иргэдэд халдварт өвчнөөс хамгаалах мэдлэг түгээх сүлжээ бий болсон байна.
.jpg)
Мөн Дархадын 4 сум эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны төлөвлөгөөтэй болж ямар нэг эрсдэл тохиолдоход иргэд хаанаас мэдээлэл авах хаана хандахаа мэдэж өөрсдөө оролцох эхлэлийг бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны захилга Дэлхийн банкны санхүүжилтээр “Сумын эрүүл мэндийн төв Хөгжлийн түлхүүр” ТББ аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж байна.
.jpg)
“Маанар” гэдэг “Бид нар” гэсэн утгатай дархад аялгууны үг юм.
Б.Тамираа
| Дархадын сумдад “Маанар” төсөл хэрэгжиж байна |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих