Үйлчилгээний ажилтныг “Туслах сувилагч”-аар мэргэшүүлж байна
2018-10-02 21:37:09, 818
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар “Энэрэл” дээд сургуультай хамтран аймгийнхаа 23 сумын эрүүл мэндийн төв бүрээс хоёр үйлчилгээний ажилтныг туслах сувилагчаар бэлтгэж мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Үйлчилгээний ажилтан  туслах сувилагч болсноор цэвэрлэгээ үйлчилгээгээ хийхээс гадна асаргаа сувилгаа үзүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйн зөвлөмжийг өгөх юм. Мөн хүнд өвчтэй хэвтрийн иргэдийг асарч сувилах, төрөх ээжүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг давхар хүргэснээр эмнэлгийн мэргэжилтэн болж цалин нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Эрүүл мэндийн газраас эхний ээлжинд орон нутгийн үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлж байгаа бол цаашид аймгийн Нэгдсэн эмнэлэгт туслах сувилагчийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.    


Үйлчилгээний ажилтныг “Туслах сувилагч”-аар мэргэшүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0