Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт Дэлхийн зөн олон улсын байгууллагын Мөрөн орон нутгийн хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй Child minded community төслийн хүрээнд Өсвөр үеийн үе тэнгийн сурагчдыг чадавхжуулах, эрүүл мэндийн кабинетыг ашиглалтад орууллаа.
Тус кабинет нь хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгож эрүүл зан үйлийг сурталчлан таниулах, хүүхдээс хүүхдэд аргачлалаар дамжуулан үе тэнгийн сурагч нарыг чадавхжуулах зорилготой юм.
Тус аймгийн хэмжээнд 35 ерөнхий боловсролын сургуульд 30717 сурагч суралцаж эрүүл мэндийн боловсрол олгох үе тэнгийн сургагч нарын 35 клубт 350 гаруй хүүхдүүд гишүүнээр элсэн сургалт мэдээллийг үе тэнгийнхэндээ хүргэн ажиллаж байна.
Гэвч өсвөр насныхны дунд жирэмслэлт, нас баралт, амиа хорлолт, үр хөндөлт нэмэгдсэн тоон үзүүлэлт гарчээ.
Тухайлбал аймгийн хэмжээнд 14-19 насны өсвөр үеийн охидын төрөлт 2021 онд 128 байсан бол өнгөрсөн онд 136 болж 8 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Өсвөр насныхны дундах нас баралт 2021 онд 4 тохиолдол бүртгэгдэж үүнээс амиа хорлолт 2, 2022 онд нас баралт 11, үүнээс амиа хорлолт 8 тохиолдол бүртгэгджээ.
Б.Ганаа
Өсвөр үеийн үе тэнгийн сурагчдыг чадавхжуулах эрүүл мэндийн кабинеттай боллоо |
Сэтгэгдэл бичих