ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн байна.
Энэ жил "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд" уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасгаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, салбар дундын оролцоог хангах нөлөөллийн сургалтыг Мөрөн сумын багийн Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад хийв.
Тус аймагт нийт 1652 хүн сэтгэцийн эмгэгийн хяналтад байдаг бөгөөд сард 25-30 хүн архины хамааралтайн улмаас хэвтэн эмчлүүлж эмчлүүлж байна.
Мөн өсвөр үе, залуусын дунд ахуйн газ, бензин үнэрлэх зэрэг тохиолдол нэмэгдэж байгаад анхаарах хэрэгтэйг Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул хэлж байлаа.
Б.Ганаа
Сард 25-30 хүн архины хамааралтай хэвтэн эмчлүүлж байна |
Сэтгэгдэл бичих