Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Хөвсгөл аймагт жилд сүрьеэ өвчний 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж эмчлүүлж байна. Сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас 400 орчим иргэдийг үзлэгт хамруулахад 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Алаг-Эрдэнэ сум сүрьеэгүй сум болох зорилт дэвшүүлэн тодорхой үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зорилтын хүрээнд өнгөрсөн оны 5 сард сумын хэмжээнд 3 өдрийн эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийж 2 тохиолдол илрүүлэн эмчилж байна. Мөн энэ сард Алаг-Эрдэнэ сумын хэмжээнд дахин үзлэг оношилгоог хийж, иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг өгч ажиллах юм байна.
“Сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Энгийн сүрьеэгийн өвчлөлд зургаан сарын хугацаатай эмчилгээ хийдэг. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолд 18-24 сарын хугацаатай эмчилгээ хийж байна. Өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээг тасалдуулахгүй, эмчийн зөвлөгөөний дагуу хорт зуршлаас татгалзаж чадвал сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэл зүй, гэр бүлийн гишүүдийн дэмжлэг чухал нөлөөтэй” гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн Сүрьеэгийн эмч Б.Мөнхжаргал зөвлөж байлаа.
Б.Ганаа
| Алаг-Эрдэнэ сүрьеэ өвчингүй сум болох зорилт дэвшүүлжээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих