Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол нэмэгдэж нас баралт 2 бүртгэгдлээ
2022-03-02 16:32:34, 572

Хөвсгөл аймагт сүүлийн 24  цагт коронавируст халдварын 10 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт 2 бүртгэгдсэн байна. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа боловч халдвар авсан иргэд хүндрэх тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 53, гэрээр хяналтад 87 хүн эмчлүүлж байгаагийн дотор хүнд 6, хүндэвтэр 35, хөнгөн 99, хүүхэд 49, жирэмсэн эх 2 байгаа гэнэ.

Иргэд халдвар авсан тохиолдолд  дур мэдэн эмчлэхгүй харъя өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж хүндрүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа

 



Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол нэмэгдэж нас баралт 2 бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0