Бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөх нь эрс нэмэгджээ
2022-03-02 16:24:08, 1188
Хөвсгөл аймагт сүүлийн үед бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 72 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн дотор 69 нь уушгины хатгаатай гэнэ. Хүүхдийн тасгийн амбулаториор ажлын цагт өдөрт 100 орчим, оройн цагаар 50-60 хүүхэд тогтмол үзүүлж, үйлчилгээ, зөвлөгөө авч байна. Цэцэрлэг эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийн дунд  ханиад томуу эрс нэмэгдэж хүндэрч хатгаа болж байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиалгаж байвал гэрт нь харж халуун илчлэг хоол хүнс, амин дэм өгч байхыг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Ганчимэг зөвлөж байна.
Б.Туяа 


Бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөх нь эрс нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-03 18:22:25
    ?????: Гэр бүлээсээ салчаад үр хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр архидаж шоудсан алцагнаж завхайраад үрсээ тоохгүй хаячаад өвчин зовлон тусгаж байгаа балиар бүдүүлэг эмэгтэйчүүд авгай нар их байна шүү. Ер нь бол эрчүүд гэхээс эмэгтэйчүүд нялх балчир хүүхдүүдийн хувь заяагаар тоглож өнчрүүлж хүүхдийг мөнгө болгон харж байгаа нь энэ нийгмийн гутамшиг. Судалгаагаар Гэр бүл салалтын буруу нь эмэгтэйчүүд 75% эзлээд байгааг анхаар!!!