Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 26 тохиолдол нэмэгдэж 1 нас баралт бүртгэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 73, гэрээр хяналтад эмчлүүлэгч 192 байна. Өвчний явц маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 49, хөнгөн 211, хүүхэд 61, жирэмсэн эх 5 байгаа гэнэ. Тус аймагт коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 22226, нийт нас баралт 53 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.
Б.Туяа
Халдварын 26 тохиолдол нэмэгдэж 1 нас баралт бүртгэгдлээ |
Сэтгэгдэл бичих