Хавдрын хяналтад 830 гаруй хүн байна
2022-02-10 13:31:20, 533

Хорт хавдартай тэмцэх Дэлхийн өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төв дээр иргэдэд мэдээлэл олгох өдөрлөг зохион байгуулж байна. Энэ үеэр хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч мэргэжлийн эмч үзлэг хийж байна. Хөвсгөл аймагт жилд дунджаар 250 хүн хорт хавдраар өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хавдрын хяналтад 830 гаруй хүн байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмч Т.Цэрэнсүрэн мэдээллээ. Нийт хавдрын 76 хувь нь хожуу хугацаанд оношлогдож, оношлогдсоноос хойш 1 хүртэл жил амьдарсан өвчтөний эзлэх хувь 70 хувьтай байгаа нь иргэд эрт илрүүлэг үзлэгт орж байх шаардлагатайг харуулж байна гэдгийг онцолж байлаа. Хорт хавдраас сэргийлэхийн тулд  иргэний өөрийн амьдралын зөв хэв маяг, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа. 

Б.Туяа 

 


Хавдрын хяналтад 830 гаруй хүн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0