Халдварын 92 тохиолдол бүртгэгдлээ
2022-02-10 13:29:44, 375

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт  коронавируст халдварын 92 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21436 боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 168, гэрээр хяналтад эмчлүүлэгч 389 байна. Өвчний явц хүнд 16, хүндэвтэр 121, хөнгөн 420 байгаа бөгөөд хүүхэд 117, жирэмсэн эх 15 байна. Тус аймагт 15-аас доош насны хүүхэд өдрийн шинэ тохиолдол 23 бүртгэгдэж нийт 3784 болсон нь нийт халдварын 17,6 хувийг эзэлж байна. Мөн 65 –аас дээш насны өдрийн шинэ тохиолдол 7 нэмэгдэж нийт тохиолдол 1462 болсон байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Ганаа

 


Халдварын 92 тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0