Хорт хавдрын улмаас нас баралтын 178 тохиолдол бүртгэгджээ
2022-02-08 21:52:55, 421

Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд  хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд хорт  хавдрын 240 өвчлөл шинээр бүртгэгдсэний дотор элэгний хорт хавдар 70, ходоодны хорт хавдар 43, уушгины хорт хавдар 24, улаан хоолойн хорт хавдар 21, умай, өндгөвчний хорт хавдар 17  тус тус бүртгэгджээ.  Хорт хавдрын улмаас 2021 онд нас баралтын 187 тохиолдол бүртгэгдсэн байна.  Өнөөдөр хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр. Хорт хавдраас сэргийлэхийн тулд  иргэний өөрийн амьдралын зөв хэв маяг, эрт илрүүлэх үзлэг оношлогоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Б.Туяа 



Хорт хавдрын улмаас нас баралтын 178 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0