Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 222 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр хяналтад 664 эмчлүүлэгч байна. Өвчний явцын хувьд хүнд 6, хүндэвтэр 109, хөнгөн 733 хүн байгаа бөгөөд эмчлүүлж буй хүүхэд 152, жирэмсэн эх 29 байна. Иргэд халдварын хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор дархлаа сэргээх тунг хийлгэх, хувь хүн, байгууллага хамт олон халдвараас сэргийлэх зөвлөмжийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын шинжлэх ухаанч мэдээллийг авч, шийдвэр гаргаж байх, Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөө өгөх утаснаас зөвлөгөө авч, эрүүл мэндийн байгууллагад хэрхэн хандаж, тусламж авах чиглэл авах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Б.Ганаа
Хөвсгөлд сүүлийн 24 цагт халдвар эрс нэмэгдэж, 222 тохиолдол бүртгэгдлээ |
Сэтгэгдэл бичих