Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгджээ
2022-01-20 16:30:06, 601

Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Сүүлийн 24 цагт шинээр 142 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 19543 болсон байна.  Аймгийн төв болон цөөн сумдад халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр  13 суманд шинэ тохиолдол бүртгэгдсэн, нэг голомтоос олон хүнд тархаж буй зэрэг  нь омикрон хувилбарын давлагаа эхэлсэн байгааг судалгаагаар харуулж байгаа  гэнэ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 113, гэрээр хяналтад 300 хүн эмчлүүлж байгаагийн дотор жирэмсэн эх 10, хүүхэд 55 байна.  Өвчний явц хүнд 4, хүндэвтэр 60, хөнгөн 349 хүн байгаа гэнэ. Халдварын тохиолдол эрс их нэмэгдэж энэ үед  сум бүр сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд түгээх, таниулах, дэглэмийг мөрдөж, ажил үйлчилгээгээ хүргэхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа

 

 


Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0