Халдвар авсан 11 жирэмсэн эх, 117 хүүхэд эмчлүүлж байна
2021-11-16 19:03:39, 458

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 152 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17921 боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 317, гэрээр 686 иргэн эмчлүүлж байна. Тус иргэдийн дотор халдвар авсан жирэмсэн эх 11, хүүхэд 117 байгаа бөгөөд эмнэл зүйн хувьд маш хүнд 4, хүнд 14, хүндэвтэр 104, хөнгөн 885 хүн байгаа гэнэ. Коронавирусын халдвар нь гэр бүл болон ажлын газраас  дамжин халдварлаж байгаа тул халдварын сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох өөрийгөө тусгаарлах,  харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаж шинжилгээ өгөх шаардлагатай байна.  Халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ халдварт өртөж өвдөхөөс сэргийлэх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа

 


Халдвар авсан 11 жирэмсэн эх, 117 хүүхэд эмчлүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0