Ажлын хэсэг Нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллав
2021-11-12 18:02:04, 898

 Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Ганбаатараар  ахлуулсан ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн улаан бүсэд  ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 17615  тохиолдол батлагдаж үүнээс 16105  хүн эдгэрсэн байна. Ажлын хэсэг хэвтэн эмчлүүлэгч болон улаан бүсэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, газар дээр нь үзүүлж буй тусламж үйлчилгээтэй нэг бүрчлэн танилцлаа. Нөхцөл байдлын үнэлгээгээр коронавирусын  халдварыг эмчлэхэд зарим нэг эм тариа тасарсан,  яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд  тоног төхөөрөмж, урвалж оношлуурын хүрэлцээ, хангамж учир дутагдалтай, улаан бүсэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал их, хүний нөөц дутагдалтай зэрэг  асуудлуудыг эмч нар хэлж байлаа.

Ажлын хэсэг  Засаг даргын зөвлөлийн хурлаар тус асуудлуудыг хэлэлцүүлж,  300 орчим сая төгрөгийг  аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Б.Ганаа

 


Ажлын хэсэг Нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-13 13:16:01
    ??????????????: Аудитор О,Ганболд эхнэр Алтанцэцэг/нэгдсэн эмнэлгийн ня-бо байсан/ эмнэлгийн төсвөөс завшсан мөнгөө эргүүлж төл,,,