Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт нас баралтын 5 тохиолдол бүртгэгдлээ
2021-11-09 16:11:47, 922

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр 2, түргэвчилсэн шинжилгээгээр 186 тохиолдол батлагдаж, нийт халдварын тохиолдол 17279 боллоо. Нас баралт 5 бүртгэгдэж, нийт 41 тохиолдол  боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт сүүлийн өдрүүдэд өвчлөлийн тохиолдол буурч байгаа боловч хүндрэл гарч байгаа аж. Нас баралтын зонхилох нь коронавирусний халдвар авсан өндөр настай, суурь өвчтэй, вакцинд хамрагдаагүй иргэд байгаа учраас бүрэн тундаа хамрагдахыг уриаллаа. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 377, гэрээр 794 иргэн эмчлүүлж байна. Эмнэл зүйн байдлаар авч үзвэл, өвчний явц хөнгөн 954, хүндэвтэр 96, хүнд 18, маш хүнд 3 хүн байна.

Б.Ганаа


Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт нас баралтын 5 тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0